Хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа

tsasan_shuurga_2(1)316235241201504040402Нийслэлд нойтон цас их хэмжээгээр орж байгаагаас замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрлээ. Замуудад хальтиргааг арилгах бодис цацах ажил өглөөний 06 цагаас эхлэн үргэлжилсээр байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, орох урсгалыг нээлттэй хэвээр байлгах зэргээр арга хэмжээг Нийслэлийн холбогдох байгууллагууд шуурхай авч ажиллаж байна. Жолооч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт зуны дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, Улаанбаатар хотоос гарахгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …