Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн талаар хийж буй ажлаа танилцуулав. Сүхбаатар дүүрэг гудамж талбайн сандал, хогийн савнуудыг угааж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд тохижилт үйлчилгээний 45 үйлчлэгч тогтмол ажиллаж, хог тээвэрлэгч таван байгууллагын 42 машин аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хог тээвэрлэлтийг хийж байна. Сонгинохайран дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн болон орон сууцны хорооллын доторх 1105157 м/кв замыг, зам талбайн 75 үйлчлэгч өдөр бүр тогтмол цэвэрлэж, хог тээврийн 50 автомашинаар өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.
Багахангай дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайд 3 га орчим газар, 300м үерийн далан, 1,2-р хорооны нэгдсэн хогийн цэгийн орчим цэвэрлэгээ хийж, гэр хорооллын айл өрхөөс 20тн, нийтийн эзэмшлийн зам талбайгаас 5тн хог хаягдал татан авч, 23м3 хог хаягдлыг дарж устгасан талаар танилцууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.