Дуучин Ч.Алтантүлхүүр Малчин түмнээ магтан дуулна

3635bbec7cb924fboriginalМалчин түмэн, эрдэнэт таван хошуу мал сүргээ магтан дуулж, сэтгэлийн дэм өгч, байгалийн хатуу ширүүн, хосгүй үзэсгэлэн дунд өрнөдөг, малчин түмний амаргүй хөдөлмөр зүтгэл, нүүдэлчдийн уламжлалыг олон нийтэд сурталчилан таниулж, тэдний байгаль хамгаалах баялаг уламжлалыг иргэд, залуу малчдад сурталчлан өвлүүлж хойч үедээ Монгол бахархалыг бий болгох зорилготой “Таван эрдэнийн эх орон” төслийг санаачлагч дуучин Чантуугийн Алтантүлхүүр анхны уран бүтээлийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“Мал маллах сайхан”, “Таван эрдэнэ”, “Малчин заяа,“Хот айл,  “Хатад  дамжсан бүүвэй”, “Хосоор жаргалтай хорвоо” “Ямар их хайр вэ” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ хэдийнээ сонсогчдын танил болсон дуучин Ч.Алтантүлхүүрийн “Таван эрдэнийн эх орон” тоглолтонд Монгол улсын Морин хуурын чуулга, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчид, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найрал дуучид, Сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар/ МУСГЗ, Нэвтрүүлэгч С.Цоодол/МУСГЗ, Нюаньс хамтлаг, Дуучин А.Хосбаяр, Л.Нарантуяа нар оролцох юм.

Тоглолтыг “Color music” студи , Дорноговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Хутагтын хурд” Морин спорт уяачдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр  “Болд төмөр Ерөө гол” ХХК, Төрийн банкны “Малчин” хадгаламж, Ивээн тэтгэгчээр ““NET CAPITAL” Банк бус санхүүгийн байгууллага, “Дорноговь” клуб, “Сэлэнгэ пресс” ХХК,

Мэдээллийн ивээн тэтгэгчээр: “MASS” TV, бүх телевиз, FM, сайтууд ажиллаж, тасалбарыг 1900-1950-аар захиалга аван үнэгүй хүргэж байна.

47fdcc45728610cforiginal

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …