Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хасахыг уриаллаа

16cjk12iqfpscfiivoo8es9kb7АНУ-ын сенатын 13 гишүүн ФИФА-ийн тэргүүн Зепп Блаттерт захидал явуулан шаардлага хүргүүлжээ. Америкийн гол хоёр нам болох Бүгд найрамдах ба Ардчилсан намын төлөөлөгчид нийлж бичсэн энэ захидалд ОХУ нь Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэвээр байгаатай холбогдуулан 2018 оны ДАШТ зохион байгуулах эрхийг нь хасахыг уриалж, шаардсан байна.

Америкийн сенатчид ДАШТ-ийг Орост зохион байгуулснаар “шүүмжлэн буруушаагдах ёстой”  Ерөнхийлөгч Путины дэглэм бэхжиж, Ерөнхийлөгчийн нэр хүнд зохисгүй байдлаар өсөх шалтгаан болно гэж үзсэн юм байна. Үүнээс гадна Украйны хэрэг явдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг дэлхийн 40 –н улс хориг арга хэмжээ авсан төдийгүй эдгээрийн тэн хагас нь Бразильд 2014 онд болсон ДАШТ-нд оролцсон улсууд гэдгийг онцолжээ. Улмаар ФИФА-ийн удирдлагуудыг ээлжит бус хуралдаан зохион байгуулж, түүн дээрээ тэмцээн зохион байгуулах эрхийг өөр улсад шилжүүлэх асуудлыг нэг мөр шийдэхийг уриалсан байна.

ФИФА-ийн хэвлэлийн төлөөлөгч Делия Фишер сенатчдын захидалд тайлбар өгөхдөө улс төрийн хямрал, ээдрээг шийдэхийн тулд аливаа нэг улсыг бусдаас тусгаарлан ганцаардуулах, талцан туйлшрах замаар спортын тэмцээн уралдаанд “бойкот” зарлах нь иймэрхүү асуудлыг шийдэхэд тийм ч үр дүнтэй биш гэдгийг түүх харуулсан гэсэн байна. Цаашлаад хөлбөмбөгийг бүх л төрлийн асуудал, түүний дотор дэлхийн улс төртэй холбоотой асуудлуудын шийдэл гэж үзэж болохгүй гэдгийг онцлоод “Мундиаль нь эерэг нааштай өөрчлөлт дагуулдгийг бид бүгд харсан тул яг тийм зүйлсийг 2018 оны Орост болох ДАШТ авчирна гэж ФИФА найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: “Deutsche welle”.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …