“Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармаг болно

215327a4-0cf6-46d3-94fb-1d877376b4c2Монголын Залуучуудын Холбооноос 4-р сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2015 оны 04-р сарын 10-ны Баасан гарагт “Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь бүтээн байгуулалтанд ажиллах хүчийг гаднаас авалгүй, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтанд гар бие оролцуулахад оршиж байгаа юм. Хөдөлмөрийн яармагт Зам, Барилга, Уул уурхай, Үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэх, зуучлах үйлчилгээ үзүүлхээс гадна бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд хүний нөөц бүрдүүлэлтээ хийх гэх мэт олон ач холбогдолтой. Хамтран зохион байгуулагчаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Барилгачин Залуучуудын Холбоо, Автозамчин Залуучуудын Холбоо нар оролцож байна. Бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд болон энэ салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг урьж байна. Холбогдох утас: 88029296 94321814 99780944

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …