Майами Мастер өндөрлөлөө

1b97fa929885e88771030921f7007391Талбайн теннисний Майами Мастерт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Америкийн теннисчин, WTA-н №1 Серена Уильямс Испаний К.Суарезыг 56 минутанд 6-2, 6-0 харьцаагаар буулган авлаа. Энэ нь С.Уильямсын Майами Мастер дахь 8 дахь цом болж байна. К.Саурез эхний үед хүчтэй эхлүүлсэн боловч С.Уильямс хүчтэй эргэн ирэлт хийж чадсан юм.
Америк теннисчин С.Уильямс одоогоор Их Дуулгад нийт 19 удаа аваргын цомыг хүртсэн бол нийт 66 цом хүртээд байна. Энэ нь эмэгтэйч теннисчдийн хувьд 6-д орох амжилтыг үзүүлээд байна. Тэмцээний дараа С.Уильямс “Карлад баяр хүргье. Тэр 2 долоо хоногт маш сайн байлаа. Энэ бол чиний зөвхөн эхлэл. Би чамаар маш их бахархаж байна. Бид үргэлж хамт байна” хэмээн ярьжээ. Мөн тэр “би энэ ялалтыг аавдаа зориулж байна, тэр энд байхгүй, би аавыгаа санаж байна. Аав намайг үзсэн гэдэгт би итгэж байна. Би аавдаа хайртай” хэмээн хэлжээ. Эцэст нь С.Уильямс “фэнүддээ баярлалаа. Надад итгэж, намайг дэмжиж байдаг та бүхэнд баярлалаа” хэмээн ярьжээ.
ae8d3a2353c3a6587e5f2fdc15901296

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …