ШӨХТГ-т хэрхэн өргөдөл, гомдол гаргах вэ?

326310253ad4e0eeb1f251Өргөдөл гомдол гаргах эрх:
Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцах үндсэн хэлбэр нь захиргааны бaйгуулллага, албан тушаалтанд өргөдөл, санал, хүсэлт, гомдол мэдүүлэх байдлаар илэрдэг.

Монгол улсын иргэн нь

Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй

Төрийн байгууллага, албан    тушаалтан нь

Иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх  үүрэгтэй

Гомдол: Захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлт юм.

Өргөдөл: Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсхүл дуусгавар болгуулах тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлт.

Хүсэлт: Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримт юм.

Өргөдөл, гомдол гаргагч ямар эрхтэй вэ?

Иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн ямар ч асуудлаар төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Харин ямар асуудлаар хандах гэж байгаагаас хамаарч хандах захиргааны байгууллага нь өөр өөр.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

6-р дугаар зүйл. Өргөдөл, гомдол гарагчийн эрх

Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ:

  1. Төрийн аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах
  2. Гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах
  3. Өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах
  4. Өргөдөл гомдлоосоо татгалзаж буцаан авах
  5. Өгсөн хариуг зөвшөөрөхгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах

ШӨХТГазар:
Иргэдийг хүлээн авч уулзах байр, өргөдөл гомдол хүлээн авах цагийн хуваарийн  дагуу ажилладаг .

Өргөдөл, гомдлыг ямар хэлбэрээр гаргах вэ?

Өргөдөл, гомдлыг бичгээр болон амаар биечлэн гаргана.
Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна.

Өргөдлөө бичихдээ:
Өргөдөл нь албан бичгийн нэг төрөл юм. Өргөдлийг бичихдээ шууд буюу гол утгыг нь бичих хэрэгтэй.Өргөдлийг дараах дарааллаар бичнэ.

  1. Байгууллагын нэрийг /голлуулан бичнэ/
  2. Өргөдөл бичих  болсон учир шалтгаан буюу агуулга. Энэ хэсгийг дараах дарааллаар бичнэ.
  • Эхлээд өөрийн  тухай товч танилцуулга
  • Дараа нь өргөдлийг шийдэхэд холбогдох зүйлийг бичнэ.
  • Төгсгөлд нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсч байгаагаа бичнэ.
  1. Өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын буюу холбоо барих утас овог нэр, гарын үсэг.
  2. Он, сар, өдөр гэсэн бүтэцтэй байна.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

  1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.  Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
  2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …