З.Санждоржийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэж шүүхээс 9 жил 6 сар хорих ял оноожээ

“Монголын бурхан шашинтны шинэ төв”-ийн тэргүүн З.Санждорж болон иргэн Д.Бямбажав нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэжээ.

Улмаар дээрх хоёр иргэнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, З.Санждоржид есөн жил зургаан сар, Д.Бямбажавт есөн жил хорих ял оноосон байна.

Хэргийг эргэн сануулахад З.Санждорж, Д.Бямбажав нарыг одоогоос нэг жилийн өмнө тагнуулын байгууллагаас баривчилан Эрүүгийн хуулийн 19.4.1 буюу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэдэг үндэслэлээр шалгаж байсан юм.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд  “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” тухай хуульчимлсан бөгөөд 19.4.1-д “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …