Өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, бидний ярьж заншсанаар Шар хадны эцэст 19-20 насны хоёр охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Дүүргийн эрүүгйин хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хоёр эмэгтэйн амь насыг хохироосон И гэгчид холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оноож, 20 жилийг нь гянданд, 5 жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.
Сэжигтэн Б овогтой И нь хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
эх сурвалж: undesten.mn