Улсын хэмжээнд 63.89 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

30c079d0c9fd4731greatСЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн талаар  10:40 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн сонгуулийн санал хураалт цагийн зөрүүгээс болоод хараахан дуусаагүй  байгааг онцлоод  доор хүргэх мэдээлэлд дээрх 3 аймгийн ирцээс хамарч бага зэрэг өөрчлөлт орно гэдгийг онцоллоо.

Сонгуулийн санал авах ажиллагаа хуулийн хугацаа буюу 22:00 цагт  дуусантай холбогдуулан СЕХ-д ирүүлсэн ирцийн мэдээллээр бол  улсын хэмжээнд сонгуулийн ирц 63.89 хувьтай байгаа бол  аймгуудын дундаж ирц  62.92 хувь, нийслэлийн дүүргүүдийн дундаж ирц  65.13 хувьтайгаар өндөрлөснийг дуулгалаа.

Аймгуудын ирцийн мэдээлэл: 

Аймгуудын нэрс

Саналын ирц /хувь/

 
1 Архангай

59.26

2 Баян-Өлгий

65.8

3 Баянхонгор

63.02

4 Булган

62.49

5 Говь-Алтай

66.88

6 Говьсүмбэр

66.03

7 Дорноговь

62.43

8 Дорнод

51.21

9 Дундговь

61.28

10 Завхан

69.36

11 Өвөрхангай

63.23

12 Өмнөговь

64.82

13 Сүхбаатар

69.16

14 Сэлэнгэ

59.58

15 Төв

62.15

16 Увс

67.62

17 Ховд

64.28

18 Хөвсгөл

62.14

19 Хэнтий

60.11

20 Дархан

63.67

21 Орхон

63.82

 

Нийслэлийн дүүргүүдийн ирц:

Дүүргүүдийн нэрс Саналын ирц /хувь/
1 Баянгол

67.85

2 Баянзүрх

63.65

3 Сонгинохайрхан

64.07

4 Хан-Уул

67.1

5 Сүхбаатар

65.27

6 Чингэлтэй

64.77

7 Налайх

64.55

8 Багануур

65.85

9 Багахангай

67.12

А.Тамир

ugluu-logo

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …