Ойролцоогоор гурван долоо хоног үргэлжилж байгаа энэ тэмцэл нь Хятадын засгийн газар Өвөр Монголын бүс нутагт химийн боловсруулах үйлдвэр байгуулан химийн гаралтай хаягдлыг устгах зорилготойгоор ажиллаж байжээ. Үүнийг ард иргэд эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан байна. Энэ нь тус улсын хойд хэсгийн бэлчээрийн нутагт байрласан байжээ. Гээгээ хэмээх эсэргүүцэгч энэ талаарх мэдээллийг интернетээр цацсанаар мэдээлэл олон нийтэд тархсан байна. Жагсаал цуглааны үеэр нэг эсэргүүцэгч амиа алдаж 100 гаруй цагдаа болон жагсагч иргэд бэртэж гэмтсэн байна. Мөн 50 гаруй эсэргүүцэгч баривчилагдаад байгаа юм. Гээгээ Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн өртөө болон бүс нутгийн угсаатны цөөнх Монголын эрхийн төлөө төвтэй хамтарч ухуулга сурталчилгаа хийжээ. Харин цагдаа нар тэднийг баривчилахын тулд резинэн сум, өндөр даралтын усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан эсэргүүцэгчидийг зогсоож байна. “Олон үндэстний Монголчууд нэг л нэр дор цуглардаг. Бид бол террористууд биш. Бид зөвхөн энэ нутаг орны төлөө энэ жагсаалыг хийж байгаа. Энэ нь гэмт хэрэг биш биз дээ” гэж тэрээр Даваа гаригт интернетэд бичиж постолжээ.
Өвөрмонголд уул уурхайн, ашигт малтмалын нөөц бүс нутгийн эдийн засгийн тулгуур салбар болсон газрын асуудал хурцаар хөндөгдөж хэдэн сарын турш жагсаал болон эсэргүүцэгчдийн хурцадмал байдалд шилжээд байгаа аж. Өвөрмонголын зүүн хэсгийн Найман мужийн тосгонд 2000 гаруй цагдаагийн ажилтан байрлуулж Наймангийн химийн нефть боловсруулах үйлдвэрт 1000 орчим иргэнийг байршуулсан байна.
Орон нутгийн засгийн газрын мэдээлсэнээр эсэргүүцэгчид 3-р сарын 20ноос эхлэн аж үйлдвэрийн парк руу орохыг оролдож уриа зурагт лоозон өлгөсөн дү зурагтай байгаа аж. 2012 оноос хойш байгалийн бохирдол эрчимжиж оршин суугчид бүсийн ойн нөөцийн гэрээгээ дахин шалгахыг сануулсаар байгаа юм. Тэдний мэдэгдсэнээр “ Бид өглөө эрт сэрэх бүрт химийн үйлдвэрийн үнэр маш хурц үнэртдэг. Ойролцоох хэд хэдэн тосгонд жимс, бутны мод бүгд үхсэн байдалтай байгаа. Станцаас гарч байгаа бохирдол шууд газрын гүний усанд нөлөөлдөг учир ус маш ихээр бохирдсон. Бидэнд ус уух ч арга алга” гэжээ. Тосгонд өвчтэй иргэдийн тоо нэмэгдэж, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд үр зулбах хандлага ихэссэн байна. Өвөрмонголын газар нутаг нь Техасыг бараг хоёр дахин нийлүүлсэнтэй тэмцэх газар нутагтай ба 25 сая гаруй хүн амтай бөгөөд Хятадын хүн амын 17 хувийг эзэлдэг аж. Мөн Хятадын хоёр дахь том нүүрс үйлдвэрлэгч бөгөөд газрын ховор элемент, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг юм.
Б.Нарангэрэл