Хотын цагдаа нар англи хэлний сургалтад хамрагдаж байна

p19i818ko8128h7981u9pk6gduh2“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид олноор зорчдог гудамж, талбайд хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа бөгөөд 2014 онд 60 цагдаа суралцсан бол 2015 онд нийт 50 цагдаа сургалтад хамрагдаж байна. Хотын төвийн хэсгүүдэд ажилладаг эргүүлийн цагдаа нарын хэрэгцээнд зориулсан сургалтын материал, монгол-англи ярианы дэвтэр зэргийг тусгайлан гаргаад байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …