Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв

zaluu_5524710289cca_1Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчилсан намын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр /2015-04-07/ Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө.

Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, “Химон констракш”-ны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгарлаа.

Түрүү бөх Н.Батсуурийн хувьд сар шинээс хойшхи таван барилдааны хоёрт нь түрүүлж, их шөвөгт нэг  шалгараад байгаа билээ.

11125239_814321531988846_1187315191_n

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ний өдрүүдэд болж, Монгол …