Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна

03839006604fff1330c9c74df193db7fУлаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа.

Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан өлгий,Улиастай,Хужирбулан, Баянзүрхийн товчоо, Айдас, Морин, Эмээлт, Баруунтурууны даваанууд, Баянхошуу, Хилчин, 7, 21-р хорооллууд, Зурагт, 22-ын товчоо чиглэлийн замуудад нийт 70 гаруй тонн бодис цацсан.
Харин өчигдөр Сөүлийн гудамж, 1-р сургууль, Баянзүрхийн товчооны замд 2тн бодис цацаж, зам цэвэрлэгээний ажлыг хийлээ. Цас мөс гүйцэд арилаагүй, нэмж халтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил өнөөдөр үргэлжилж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

  Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын …