Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль эхэллээ

19c63d4d3ec9d83boriginalМонголын Залуучуудын Холбооны V Их хурал өнгөрсөн 03 дугаар сарын 27-29 ний өдрүүдэд амжилттай болж тус хурлаар Үндэсний Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулах анхдугааар хурлын товийг 4 сарын 28-ны өдөр хуралдуулахаар болсоны дагуу ҮЗЗ-д орох сонирхолтой залуучуудын бүртгэл эхэллээ. Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль зарлахтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн 047, 048 дугаар тушаалууд гарсан байна.

Уг тушаалд Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүний сонгууль 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 25-ний дотор зохион байгуулах тухай,  бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын бага чуулган 04 дүгээр сарын 22-ний дотор зохион байгуулагдахаар тушаал гарсан байна.

Үндэсний залуучуудын зөвлөл нь Монголын Залуучуудын Холбооны Үндсэн дүрмийн Зургаадугаар зүйлийн дагуу байгуулагдаж байгаа дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх МЗХ-ны  бүтэц юм.

                                                                                                   МЗХ-ны Ерөнхийлөгчийн 047 тоот

                                                                                                                             тушаалын хавсралт

  1. ҮЗЗ-ийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • МЗХ-ны гишүүн байх;
  • Тогтоосон хэмжээний дэнчинг МЗХ-ны дансанд тушаасан байх;
  • Нэр дэвшихийг хүссэн өргөдөл гаргасан байх;
  • Биеийн байцаалт /тогтоосон маягтаар/ бөглөсөн байх;
  • Нэр дэвшигчийн гурван үеийн намтар бичсэн байх;
  • Нэр бүхий 3 хүнээс өөрийн тухай тодорхойлолт авах;
  • Гэр бүлийн гишүүний зөвшөөрөл авах;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • МЗХ-ны ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдсон нөхцөлд хийж хэрэгжүүлэх, санаачлах ажлын тухай эссэ бичсэн байх; /100-аас дээш үгтэй/
  1. Нэр дэвшигчийн танилцуулга материал www.myf.mn сайтанд байрлаж, дэнчингийн мөнгө тушаагдсанаар нэр дэвших эрх нээгдэнэ.
  • Дэнчингийн мөнгө нь МЗХ-ны татварын журмын 6.1 заасны дагуу 240,000 төгрөг байна.
  • ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд дэнчингийн мөнгө нь тухайн жилийн татвар болно.
  • ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдоогүй тохиолдолд буцаан олгогдоно.
  1. МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгуулийн талаарх мэдээллийг дараах хаягаар аваарай.
  • Вэб сайт: www.myf.mn, www.zun.mn
  • Е-мэйл хаяг: Division@myf.mn
  • Утас: (976)11-321814, 88012976, 97000013
  • Дансны дугаар: Голомт дугаар: 3150005232

d8f9de03-9e2b-4503-9abd-64061407057f fc6b0c92-37d2-4cd7-8676-5a0e16d97410

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …