Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд саяхан дэлхийн аваргынхаа алтан бүсийг холбооныхоо Ерөнхийлөгч Д.Дагвадоржоос авсан билээ. Тэгвэл гавьяат тамирчинд маань нутгийнхан нь талархал илэрхийлжээ.
Хэнтий аймгийн ард түмэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг Чингис хотын хүндэт иргэн болгож, 50 сая төгрөгийн үнэ бүхий машины батламжийг гардуулан өглөө.
эх сурвалж: undesten.mn