Нийслэл Бичил бизнесийг дэмжих чиглэлээр Санхүүгийн Зохицуулах хороотой хамтрана

6c50c9e0c13e4241a053d19a637049e9Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дэмжиж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг хөтөлбөрийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр байгуулагдсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Уг хөтөлбөрөөр дамжуулан нийт 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээл олгож, хоршоо нь тухай хорооны өөрийн гишүүдэд сарын 1.2 хувийн буюу жилийн 14.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээл олгох юм. Мөн “Бичил бизнесийг дэмжих сан” нь одоогийн байдлаар 42 хорооны 32 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд шинээр 451 ажлын байр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдаж байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Бичил бизнес эрхэлж байгаа иргэдэд тулгардаг хэцүү асуудал бол санхүүгийн үйлчилгээ байдаг. Энэ ч үүднээс нийслэлээс бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд дараагийн шатанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …