НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж /
- Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ /
- Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам, сүлжээ, эд хөрөнгө/
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул дүүргийн Цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилга /
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан гүний худгууд /
- Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай / Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэх “Магнус капитал” ХХК-ийн гэрээ /
- НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 116, 136 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөн томилох тухай
- Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай
- Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай
- Алдарт эхийн одонг тодорхойлох тухай
- Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.