Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө

0eb6e43364b349b4d63ee244c96d93ccБуудлагын дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чангүн хотод энэ сарын 11-16-нд болно. “Рио-2016” зуны олимпийн наадмын эрх олгох энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн нийт 11 тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэлт, Х.Бямбабаатар нар оролцох бол эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар оролцох нь тодорхой боллоо. Тэмцээнд оролцох тамирчдын эхний хэсэг маргааш хилийн дээс алхана.

эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …