СЕХ: Ц.Элбэгдорж 50,23 хуваарь ялалт байгууллаа

c1acd5e6fb80fc29big СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая сэтгүүлчдэд ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдийн 63,78 хувь нь оролцсон бөгөөд нийт сонгогчдийн 50,23 хувь буюу 622794 нь Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид итгэл хүлээлгэжээ.

Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 42,97 хувь буюу 524380 иргэн, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 6,5 хувь буюу 80563 иргэн саналаа өгсөн байна.

Нийт сонгогчдын саналыг нийслэл, аймаг, гадаад байгаа иргэдийн саналаар хувааж үзвэл:

Нийслэлд- Ц.Элбэгдорж- 305760 иргэн

                       Б.Бат-Эрдэнэ- 217824 иргэн

                       Н.Удвалд- 32288 иргэн

Аймагт-     Ц.Элбэгдорж- 314295 иргэн

                      Б.Бат-Эрдэнэ- 301273 иргэн

                      Н.Удвал- 48100 иргэн

Гадаад суугаа иргэд– Ц.Элбэгдорж- 2739 иргэн

                                                Б.Бат-Эрдэнэ-1283 иргэн

                                                Н.Удвал- 182 иргэн тус тус саналаа өгсөн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс 102414 саналаар илүү санал авсан бол Н.Удвалаас 542231 саналаар илүү санал авчээ.

Л.Бадрах

ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …