1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөлийн гэрчилгээг олгож байна

fd22d5e349fa6aba4554ce5275c72dfa2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг

1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн.
Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан ч сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа тул ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.

Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
–   Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
–   Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
–   Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
–   Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
–   Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр

  Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …