Залуучуудын байгууллагын үе үеийнхний хэрэглэж байсан энгэрийн тэмдэг бүхий медальон гарчээ

a21bb01c-cec4-46b7-86a1-669ec64a565fТэртээ 1921 он бол Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон гамин, бароны цэргийн хөлд нэрвэгдэж, улсыг мөхөөж, үндэстнийг сөнөөх аюул тулгарсан  хэцүү цаг үе байсан. Ийм эгзэгтэй үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх сэтгэл зорилгоо нэгтгэн Монголын Залуучуудын байгууллагын эх суурийг тавьж байсан түүхтэй. Ийнхүү үндэс сууриа тавьж байсан  Монголын Залуучуудын Холбоо өдгөө 21 аймаг, 320 сум, 9 дүүрэг бүрт залуучуудын холбоо, асуудал эрхэлсэн мэргэжлийн холбоод, мөн гадаад улс орны залуучуудыг холбож өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ОХУ, БНХАУ, Япон, Герман, Англи, Америк, БНСУ, БНАСАУ, Малайз зэрэг 20 гаруй улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаатай улс  гүрэн  дамнасан  үндэсний  томоохон  байгууллага  болон  ажиллаж  байна.

100 шахам жилийн түүхтэй энэ байгууллагын үүх түүхийг хадгалан үлдэх, залуустаа таниулах зорилгоор үе үеийнхний хэрэглэж байсан энгэрийн тэмдэг бүхий медальоныг МЗХ гаргасан байна. Тодруулбал 1921 оны Хувьсгалт залуучуудын эвлэлээс Монголын Залуучуудын Холбоо хүртэлх он жилүүдэд энгэрийн тэмдэг нь хэрхэн шинэчлэгдэж, хэдэн удаа өөрчлөгдөж одоо ямар тэмдэг хэрэглэж байгааг нэг дор цогцлоон, он цагийн дарааллаар харуулсан 7 цуврал  тэмдэг аж.  Хамгийн  анхны  энгэрийн тэмдгийг 1922 оны долоодугаар сард хуралдсан  эвлэлийн анхдугаар их хурлаараа баталж байжээ. Үүнээс хойш Их хурал болон Төв хорооны шийдвэрээр энгэрийн тэмдгийг өөрчлөн шинэчилж өдгөө хүрсэн байна.

Аливаа зүйл цаг хугацаа өнгөрөх тусам түүхийн шаргал хуудсанд  үнэ цэнээ мөнхөлж, тухайн цаг үеийнхээ нандин дурсамжийг хадгалж байдаг.  Тиймээс уг медальоныг залуу үеийнхэн маань өөртөө дурсгал болгон авч үлдэхийн зэрэгцээ Залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийнхэн, энэ л байгууллагад ажиллаж байсан ахмад буурлууддаа бэлэглэвэл дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй бэлэг болох нь дамжиггүй бизээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …