Цас, мөс арилгахад 70 гаруй тонн бодис цацжээ

7900c60c560e40fforiginalИх хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрснээс Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчин, 12 машин өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Авто замын хальтиргаа, гулгааг арилгахаар Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын зам, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан өлгий,Улиастай, Хужирбулан, Баянзүрхийн товчоо зэрэг 30 орчим чиглэлийн замд нийт 70 гаруй тонн бодис цацжээ. Харин Сөүлийн гудамж, I сургууль, Баянзүрхийн товчооны замд хоёр тонн бодис цацаж, зам цэвэрлэгээний ажлыг хийжээ. Цас мөс гүйцэд арилаагүй, нэмж хальтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …