Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг Даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч 2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага олгоход зориулагдсан Сургалт арга зүйн төвийн барилга байгууламжийг барихал шаардагдах 4,5 тэрбум, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмжийн шинэчлэлтийн ажилд 1,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Ингэснээр та бүхний ажлын байрны аюулгүй байдал, чанар хүртээмж сайжирч, болзошгүй гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм.