“Үндэсний баялаг” МУСКино маргааш нээлтээ хийнэ

undesnii_baylag.jpg.610x259_q85Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ. Харин сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн цоо шинэхэн бүтээл мэндэлж байгаа нь ” Үндэсний баялаг ” уран сайхны кино юм. Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм.

Киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ.  Тус кинонд тоглосон Ц.Төмөрбаатар гавьяат:  – “Үндэсний баялаг” кино бусдаас арай содон учраас би тоглосон хэмээсэн нь эрхгүй нэгийг өгүүлж байна. Залуу уран бүтээлчийн ур авъяас, хөдөлмөр шингэсэн “Үндэсний баялаг” уран сайхны кино 2015-04-10-нд13:00 цагаас “Өргөө” Кино театрт, 17:00 цагаас “Тэнгис” кино театруудад нээлтээ хийх ажээ.

baylag

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …