Нийслэлийн МАН-ыг өмнө нь ялагдуулсан Ц.Сандуй дахин удирдах уу?

9de344b419d9ec42bigМонголын улс төрийн намууд дундаас МАН-ыг  сайн боловсон хүчний чадавхиараа бусдаасаа арай л илүү гэж олон хүмүүс хэлдэг. Гэтэл МАН-ын удирдах албаны зарим боловсон хүчний чадвар үнэхээр сул байгаа анзаарагдах боллоо. Нийслэл хэмээх   сая гаруй хүнтэй их айлын МАН-ыг удирдаж байгаа Ц.Сандуй  гэх нөхөр “арай л бишээ”.  Нийслэлийн газрын албаны дарга байхдаа “газрын наймаачин”-аар цоллуулж, намынхаа нэр хүндийг унагаж байсан, 2012 оны орон нутгийн сонгуульд  Нийслэлд МАН-аа ялагдуулсан  энэ хүнд МАН хариуцлага тооцохын оронд юуны учир “толгойг илж, өөгшүүлсээр” байна  вэ?  Нийслэлийн МАН-ын даргыг Нийслэлчүүд танихгүй гээд хэлчихэд нэг их хэлсдэхгүй л болов уу.

Олны нүдэнд харагдаж, гарт баригдаж ажил хийж байгаагүй, дээр нь  намаа  орон нутгийн  сонгуульд ялагдуулж байсан Ц.Сандуй мэтийн боловсон хүчнээр МАН арай ч дутахааргүй л баймаарсан. Хэн  түүний ар талыг нь “асаалттай танк” шиг аргалж байна вэ?

Нийслэлийн МАН-аас  намын 90 жилийн ойн хүрээнд хийгдэх ажил нэртэй ямар ч ач холбогдол, үр дүнгүй ажлыг Ц.Сандуй тэргүүтэй Нийслэлийн МАН-ын удирдлагууд санаачлан хэрэгжүүлж байгаа бололтой. Тус арга хэмжээ дүүрэг бүрт 3 хоног зохион байгуулагдах юм гэнэ. Энэ ажлын хүрээнд  МАН-ын хэдэн ахмад настан, ядарсан хөгшчүүлийг суулгаж байгаад л эгээтэй л өөрсдийгөө “УИХ-ын гишүүн” гээд дүрдээ итгэчихсэн хэдэн дарга нар ээлж дараалан гарч “улс орноо хөгжүүлнэ, нийслэл хотоо  мандуулна, ард түмнээ жаргуулна” гэх нь холгүй   ярих ажээ.

Сая гаруй хүнтэй нийслэл хотын иргэдээс  Нийслэлийн МАН-ын зохион байгуулж байгаа арга хэмжээнд 10-20 гаруйхан  хөгшчүүд ирэх,  “өнөөх дүрдээ итгэсэн дарга нар нь”   тэднийг удаан хугацаагаар суулгаж байгаад баахан зүйл ярих. Ядаж 100 хүн цуглуулж чадахгүй Нийслэлийн МАН-ын  Ц.Сандуй тэргүүтэй нөхдийн  энэ арчаагүй  арга хэмжээ  нь намынхаа нэр хүндийг өргөх биш харин  унагаж байгааг анзаарах хүн МАН дотор байна уу…

Ийм хүн дахин 2016 оны сонгуульд Нийслэлийн МАН-ыг  удирдаж орно гэвэл МАН өрсөлдөгч намууддаа шууд тахимаа өгснөөр өөрцгүй хэрэг биш гэж үү?

Энэ талаар бид эргэн мэдээлэл хүргэх болно.

Т.Ганаа

Эх сурвалж: http://www.photonews.mn/

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …