Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг үзэж танилцлаа.
Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага олгоход зориулагдсан Сургалт арга зүйн төвийн барилга байгууламжийг барихал шаардагдах 4,5 тэрбум, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмжийн шинэчлэлтийн ажилд 1,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Ингэснээр нийслэлчүүдийн ажлын байрны аюулгүй байдал, чанар хүртээмж сайжирч, болзошгүй гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.