МУАЖ А.Долгорын хобби

 f22cbf9a5e4739597ad371863a2ce44f7931637072015-04-10-10-20[www.urlag.mn]Цээл сайхан хоолойгоороо олондоо гайхагддаг АЖ А.Долгор хун цуглуулах тун ч дуртай нэгэн. Тэрээр гадагшаа явах бүрдээ хамгийн түрүүнд хун  л худалдаж авдаг гэсэн. Түүнд хань хурандаа С.Сайнцогийн хунгийн олон бичлэгүүдээс гадна найз нөхөд нь бэлэглэсэн хун нийлээд 500 хол давжээ.

    Тиймдээ ч Ардын жүжигчин маань заан, хун зэрэг бэлэгдэлтэй амьтад айл гэрт олноор байх нь халуун дулаан энерги бэлэглээд зогсохгүй хамгийн гол нь амар  амгалан байдаг юм хэмээн нэгэнтээ ярьсан байдаг. Хүргэн бэрүүд нь ч түүнд хун л бэлэглэх дуртай ажээ.

   Магадгүй одоо хэр нь 30 насны эрч хүчээрээ байгаа гэдэгтээ бардам байдаг  тэрээр ямар ч үед бухимдахгүй, амар тайван байдаг нь түүний хоббитой холбоотой байж болох юм. Түүний хань ч дуучин ханиа үргэлж өргөмжилж сайн уран бүтээл бүтээл хийх боломжоор нь хангаж арын албыг сайн гүйцэтгэдэг юм билээ.

Д.Нэргүй

www.urlag.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …