ХУД-ийн Эрүүл мэндийн төв 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

63e180dddce86ace16a98a5f2007cf8eНийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа “ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ  ТӨХӨӨРӨМЖ”  хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо.

Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм. Мөн эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгч өндөр настан иргэн н.Сонгууль эмнлэгийн байгууллагын ажилтануудад хандан үг хэлж баярласанаа илэрхийллээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд  Эрүүл мэндийн төвд цахилгаан шат болон 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнд:

  • Солонгос улсад үйлдвэрлэсэн Е- СUB7 маркын 68 сая төгрөгийн үнэтэй 4D ЭХО аппарат
  • Солонгос улсад үйлдвэрлэсэн YM812i маркийн 11 сая төгрөгийн үнэтэй зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
  • Солонгос улсад үйлдвэрлэсэн FM20 маркийн 9 сая төгрөгийн үнэ бүхий ургийн зүрхний  цахилгаан бичлэгийни аппарат
  • 8 сая төгрөгийн үнэ бүхий нүдний оншлогооны аппарат
  • Солонгос улсад үйлдвэрлэсэн BP868F маркийн автомат даралтын аппарат
  • Физик эмчилгээниы шарлагийн УВЧ аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг өгчээ.
  • Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …