2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь аймагт Улаанбурхан өвчний 907 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 199 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хоолны хордлого:
БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын талаарх судалгааг 171 хүнд хийхэд 80 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 53 хүнээс сорьц цуглуулж, 3 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Тус дэгдэлтийн дайралтын түвшин 47% ба Эргэмж Кохорт судалгаа хийхэд “хөц будаатай шөл идсэн хүүхдүүд нь идээгүй хүүхдээсээ 11 дахин илүү өртсөн болохыг тогтоосон байна (RR=11.1; p=0.00001). Одоогийн байдлаар 6 хүнээс E.coli үүсгэгчийгилрүүлсэн бөгөөд гадаад орчноос цуглуулсан сорьцыг шинжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
2015 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 5-ны өдрийг дуусталх хугацаанд 144.115 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.531 (3.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоног болон өнгөрсөн оны мөн үеэс бага байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Орны ачаалал, Нийслэлд:
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 679 хүүхдийн орон дээр 450 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, ачаалал хэвийн байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 08-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25550 хүн өвчилж, 10587хүн (41%) нас барсан байна. 4дүгээр сарын 01-ээс хойш нийт 30 лабораториор батлагдсан тохиолдлоос Гвинейд 21 тохиолдол бүртгэгдэж, Либерит сүүлийн 5 долоо хоногт бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ