Ц.Хүсэлбаатар инээдмийн кино хийнэ

zaluu_5528969e61895_1“Хас” энтертайнментийн захирал Ц.Хүсэлбаатар шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Өмнөх уран бүтээлээрээ гэр бүлийн ариун нандин харилцааны тухай өгүүлсэн бол энэ удаад инээдмийн кино бүтээхээр болжээ. Энэ тухай тэрбээр ““Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шинэ уран бүтээл хийх урам хайрлалаа. Бид одоо “Үнэмшмээргүй явдал” инээдмийн киног бүтээхээр бэлтгэж байна. Энэ бүтээл маань манай 20 жилийн ойг угтсан кино болон гарах юм” гэв. Түүний найруулсан “Аюултай харилцаа” дэлгэцийн бүтээлд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “А-Саppella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, мисс, жүжигчин Х.Баярмаа, УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар тоглож, дуучин Агиймаа киноны дууг дуулсан юм. “Үнэмшмээргүй явдал” уран бүтээл нь 20-оод жилийн өмнө гарч байсан “Бүтэлгүй новш” киноны үргэлжлэл юм байна.

Б.Анир

эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …