Далай ламын мянганы сургаал

105812Далай ламын мянганы сургаал

1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчмыг байнга мөрд
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдог.
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт байдгийг сана.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн бодохын цагт хоёр удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур суурь юм.
12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн хайрыг олох арга зам юм.
13. Газар дэлхийтэй эелдэг харьц
14. Жилд нэг удаа урьд нь очиж байгаагүй газраа оч.
15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
16. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ
17. Шинэ дэлхийг авч явах шинэ хүмүүс ирсэн. Тэдэнд боломж олгох нь бидний хувьд үүрэг байх ёстой.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …