НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх баталгаажиж, Г.Тэмүүлэн генсекээр сонгогдов

11158205_912039168817225_1967170669_nМАН Монгол улсын ууган улс төрийн хүчний хувьд үеийн үед Монгол төрийн хар хайрцагны бодлогыг хойч үедээ уламжлуулж, Монгол төрийн тулхтай түшээдийг бэлтгэж ирсэн билээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас эхлүүлсэн орчин цагийн Монгол улсын тусгаар тогтнолыг өдгөө хадгалж, хамгаалж явах үүрэг энэ намд оршсоор буй.

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар өрсөлдөж, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаж байгаа мэт “бор шувуу” хэд хоногийн өмнөөс улс төрийн хүрээнд гарах болсон. Тэгвэл МАН-ын залуус ямар нэгэн хэрүүл тэмцэл, явган зөрчилд хүрээгүй гэдгээ өнгөрсөн хагас сайн өдөр хуралдсан 7-р бага хурлаараа нотлон харууллаа.

Тус бага хурлаар НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр өөрийн саналаар ажлаа өгч, ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг баталгаажуулсан юм. 70.000 гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн энэ том айлын ерөнхийлөгч нь Л.Оюун-Эрдэнэ мөн гэдгийг НАМЗХ-ны шат шатны удирдлагууд, гишүүд нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, түүнийг дэмжиж байгааг энэхүү үйл явдал илтгэж байна.

Мөн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг түүний оронд Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилжээ.

11118245_912039172150558_1228210803_n

Сонгууль дөхөж байгаа энэ үед МАН-ын залуусын эв нэгдлийг хагалан бутаргах, хоорондоо хэрүүл тэмцэлтэй мэт ташаа мэдээлэл олон нийтэд өгөх оролдлого гарч байгаад НАМЗХ-ны залуус дургүйцлээ илэрхийлж, үүний эсрэг хатуу зогсоно гэсэн юм.

МАН-д улс төрийн нэгэн үе солигдох үйл явц эхэлж буй энэ үед МАН-ын залуус атгасан гар шиг цул, бас хүчтэй байгаагаа намдаа ч, нийгэмд ч ийнхүү харуулж чадлаа.

O.Баяр

Эх сурвалж: Zone.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …