“Медальд хүрэх зам” “С” зэрэглэлийн тэмцээний шилдгүүд тодорлоо

28bd4661-0f59-4565-8d10-3171565f19f7Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрөгч гуравдугаар сарын “Спортлог сар” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Монголын залуучуудын Холбоо, Монголын волейболын залуучуудын  хамтран “Медальд хүрэх зам” “С” зэрэглэлийн гурав дах удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний ялагчид дөрвөн удаагийн тоглолтын нийлбэр дүнгээр медальт байр эзэлж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тус тэмцээний гурав дах шатны тэмцээнд 32 багийн 400 гаруй тамирчин баруун, зүүн бүст хуваагдан өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байранд “Эрчис тал”, удаах байранд “Хэнтий цагдаа”, “М-Ойл”. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байранд “Завхан” удаах байранд “Төв аймаг”, “Хархираа”багууд тус тус шалгарсан юм. Мөн шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар “Завхан” аймгийн багийн дасгалжуулагч Д.Ганболд, эрэгтэй шилдэг дасгажуулагч: М-Ойл ХХК-ий дасгалжуулагч С.Сайнтуяа, шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор “Завхан” Аймгийн н.Отгонтуяа, эрэгтэй тэгш тоглогчоор “Эрчис тал” багийн н.Ганхуяг, шилдэг эмэгтэйдовлогчоор “Төв” Аймгийн А.Дуламсүрэн, эрэгтэй довтлогчоор “М-Ойл”багийн М.Батсуурь, шилдэг эмэгтэй холбогчоор “Хархираа” багийн М.Энхтамир, эрэгтэй шилдэг холбогчоор “Хэнтий цагдаа” багийн Х.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарчээ. Тэмцээнийг Улсын шүүгч н.Оюунбилэг, Улсын шүүгч н.Чойдогзамц, С.М Ц.Сүхбат нар удирдан шүүсэн байна.

Энэ удаагийн тэмцээний цар хүрээ нь улам өргөжиж, хөдөө орон нутгаас буюу Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай гээд маш олон аймгийн баг тамирчид  зорин оролцож байгаагаараа онцлог байсан бөгөөд тэмцээний чанар чансааг ч илүү өндөрт өргөлөө.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …