Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа энэ сарын 2-ноос 3-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо ажлын айлчлал хийж Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад хэргийн дэд сайд Лью Хун Цай, Төв хорооны Азийн хэлтэс болон Хятадын Энхтайван, хөгжлийн сангийн удирдлагуудтай уулзан хоёр орны найрсаг харилцаа, бүс нутгийн хөгжил, хоёр намын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Түүнчлэн айлчлалынхаа үеэр Хятадын төв телевиз болох CCTV, Бээжингийн радио, Contemporary World сэтгүүл зэрэг томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгчээ.