“Цонхон дээр суусан ялаа” төсөл эхэллээ

   Цонхон дээр суусан ялааг чи алж болно. Харин цохлоод ирсэн үйлийн үрийг хэн аргалж чадах билээ! Үйлийн үр, зөв амьдрах суртахуун, дорнын гүн ухаанд тулгуурласан “Цонхон дээр суусан ялаа” концепт цомог, төслийг зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, “А саунд” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ хүрээнд дуучин, хөгжимчид дээрх утга санааг илтгэсэн цомог бүтээж, балетчин тоглолтод нь оролцон, бүжиглэх бол зураач мөнхүү үзлийг илэрхийлсэн үзэсгэлэн дэлгэх бөгөөд зохиолч карма буюу үйлийн үрийн тухай жүжиг бичиж, Д.Сэнгэдорж найруулах аж.

Төсөл зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн ижил нэртэй киногоор хаах юм байна. Одоогоор төсөл дуучин, хөгжимчдийн цомгийн ажлаар үргэлжилж байгаа гэнэ.

эх сурвалж: урлаг.мн

 

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …