Алдарт “Ариун хаврын тахилга”-ыг нийслэлийн Улаанбаатар чуулгад тоглоно

bfb8ff2ff31bc9d4a9d9820d0fce5272И.Ф.Стравинскийн“Ариун хаврын тахилга” балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ. Улаанбаатар чуулга Монголд анх удаа энэ балетыг үндэсний хөгжимд найруулж, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан тоглох гэж байна.“Ариун хаврын тахилга” балет нь 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулсан бүтээл бөгөөд энэ удаа Улаанбаатар чуулгын  24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох гэж байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулж буй хэрэг юм. Хөгжмийг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулахаар болов

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 24, 25-ны өдөр 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох юм гэж Нийслэлийн Улаанбаатар чуулгаас мэдээллээ.
Ugluu-logo3

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …