Тус төслийн хүрээнд Гудамж төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх” төсөл, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглах нь зүйтэй гэж үзэж, Засгийн газрын 2013 оны 127 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн батлахаар тогтов.
Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт, 300 сая ам.долларыг нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд хэрэгжүүлэхээр тохиролцсон. 2015 оны 04 дүгээр сарын байдлаар хэрэгжихээр төлөвлөгдөж байсан “Туул голын хурдны зам барих” төсөл техник, эдийн засгийн үндэслэлээр түр хойшлуулах болсонтой хобогдуулан дээрх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төслийн саналыг Хятадын талд уламжлах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.