Хүчирхийлэлд өртөгсдөд туслах “Аюулгүй утас” аян амжилттай зохион байгуулагдлаа

DSC_5185Хууль Зүйн Яам,  Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр,  хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслах “Аюулгүй утас” аяныг 2015 оны 3 сарын 9-нөөс 4 сарын 12-ны өдрийг хүртэл амжилттай зохион байгууллаа.

Тус аяны зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, түүний онцлог байдлыг таниулах, Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, Түр хамгаалах байранд байрлаж байгаа хохирогчдод туслахад өөрийн хувь нэмрээ оруулах явдал юм.

Гэр бүлийн хүчирхийллийн олон тохиолдлуудад хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд хохирогчийн гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болох нь тогтоогдсон байна. Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлэг, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход хүргэдэг.

Тиймээс тухайн аяны гол үйл ажиллагаа нь олон нийтэд хэрэглэгддэггүй, хадгалагдаж буй гар утсыг хэрэгцээтэй байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод дамжуулан хүргэх буюу тусламж дуудах гүүрийг бий болгоход чиглэсэн. Мөн хохирогчдийг дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй тусламж дуудах, амь насаа аврахад нь тусладаг байна. Аяны хүрээнд олон нийтээс хандиваар цугларсан энэхүү гар утаснуудыг цэнэглэгчийн хамт Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд  хүлээлгэн өглөө.

Энэхүү аян нь цаашдаа дахин зохион байгуулагдах бөгөөд зарлагдах үед иргэд, олон нийт та бүхэн идэвхтэй оролцож гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …