2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1258сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 254тохиолдолнь лабораторийн шинжилгээгээрбатлагдсан байна.Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй 24 тохиолдол бүртгэгдэж, хэвтэн эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлого, Нийслэлд:
4 дүгээр сарын 7-ноос 14-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 458 хүн архины хордлогын улмаас хандаж, 3.9% нь хэвтэн эмчлэгдсэн байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 08-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25550 хүн өвчилж, 10587хүн (41%) нас барсан байна. 4дүгээр сарын 01-ээс хойш нийт 30 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 21 тохиолдол, Либерит сүүлийн 5 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, Саудын Арабад:
4 дүгээр сарын 2-ноос 12-нд 4 лабораториор батлагдсан тохиолдол, 3 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт дэлхий дахинд 1106 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 421(38%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн H7N9 вируст халдвар, БНХАУ-д:
4 дүгээр сарын 10-ны байдлаар БНХАУ-д нийт 20 тохиолдол, 4 нас баралт бүртгэгдсэн байна. Өвчин 2 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд насны хязгаар 32-80, дундаж нас 55, 75%-ийг эрэгтэйчүүд, 90% нь шувуутай харьцсан өгүүлэмжтэй, 1 тохиолдол эрүүл мэндийн ажилтан байсан байна.
Эх сурвалж: ДЭМБ