МҮСБХ-ны ЕНБД С.Тулга “Лигийн хамгийн дээд талын баг нь 240 сая төгрөгийн санхүүжилттэй”

842cc0097c9608491a7dffe1ed384177Танд энэ өдрийн мэнд хүргэе

За баярлалаа. Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлье

МҮСБХ анх хэдэн онд байгуулагдсан бэ?

МҮСБХ 2012 онд байгуулагдсан. Одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За хүүхдээр ярих юм бол 3 настай хүүхэд хөлд орж байгаа гэж ярьж болох юм.

МҮСБХ-ны дээд лиг зохион байгуулахад анх хэдэн баг оролцож байсан бэ?

Анх 7 багтай эхэлж байсан. Одоо 11 багтай болж өргөжиж байгаа

e745cf9011f83424052a34bda3ac881dМҮСБХ санхүүжилтээ хаанаас яаж авдаг юм бол?

МҮСБХ өөрсдийн цэвэр менежментээр санхүүждэг. “Спрайт лиг” болон компаний ивээн тэтгэгч хамт олон бас манай холбооний ерөнхийлөгч, ивээн тэтгэгч байгууллагууд, багаа оролцуулж байгаа компаний захирлууд гээд олны хүчээр санхүүждэг гэхэд болно.

Нэг баг ерөнхийдөө хэдэн төгрөгний санхүүжилт гаргаж байна вэ?
Монголын сагсанбөмбөг орчин үеийн бизнесийн шинж чанартай явагддаг. Дэлхийн сагсанбөмөгийн менежментүүд ч гэсэн бизнесийн чанартай явагдаж байгаа. Одоогоор Сүпер лигйин хамгийн дээд талын баг нь 240 сая төгрөг доод талын баг нь 120 сая төгрөгний санхүүжилт гаргаж байгаа. Зөвхөн дээд лигт нэг баг дунджаар 150 сая төгрөг гэхээр энэ лигийн санхүүжилт 2 тэрбум төгрөгөөр эргэлдэж байгаа. Хамгийн их санхүүжилт гаргасан баг гэвэл Дундговь Альянс Тех Харцага баг маань 240 сая төгрөг гаргаад байгаа

Гаднаас ирж байгаа легионорууд хэдэн төгрөгний цалин авч байна?

Энэ бол баг багийн онцлог. Өөрсдөөсөө эхлээд 1000 доллар, Монгол тамирчдын цалин 500 мянгаас эхэлж авч байгаа. Легионор тоглогчид нар 1000-4000 долларын цалин авч байгаа гэсэн мэдээлэл байгаа.

МҮСБХ, МСБХ-ны төлөөлөл сошиал ертөнцөөр хоорондоо муудалцсаар байгаад сүүлдээ сагсанбөмбөг сонирхогч гэлтгүй энгийн үзэгчид залхаж байна. Та энэ тал ямар байр суурьтай байна вэ?

Шинэ хуучин гэж болно. Шинэ холбоо гарч ирээд 3-н жил болж байна. Монголын сагсанбөмбөг өмнө нь Японы ахлах сургуулийн багт 3-н жилийн өмнө тэр дундаа өөрийн талбай дээрээ 25 онооны зөрүүтэй илт давуу хожигддог үе байсан. Харин 3- жилийн дараачаас Инчоны Азийн наадмаас амжилттай оролцож шилдэг 8-т үлдсэн. Энэ амжилтыг Монголын нийт сагсанбөмбөг сонирхогч та бүхэн мэдэж бас санаж байгаа байх. Бас бид бүхэн орхигдоод байсан эмэгтэй лигийг өргөн хүрээтэй мөн легионор тоглогч хүртэл авчирч зохион байгуулж тэр дундаа Инчоны Азийн наадамд мөн адил шилдэг 8-т үлдсэн. Энэ бүхэн бидний ажлын маань үр дүн гэж хэлж болно. Хэрүүл уруулаар биш хийсэн ажлаар минь дүгнэж болох юм. МСБХ-ны хувьд гэх юм бол одоо ч улсын бүртгэл дээр Цэндийн Мөнх-Оргил гэсэн хүний нэр дээр байгаа. Одоо 10 жил болж байна. 2015.03.23-нд болсон хурлыг манай  сагсанбөмбөгийн хуучин зүтгэлтэнгүүд хоорондоо МСБХ-ны ерөнхийлөгч Тамир биш гэдгийг шүүхээс нотолсон захирамж гарсан байгаа бас хуулийн дагуу үндэслэлтэй биш гэдгийг нотолсон. Улсын бүртгэлийн газарт Цэндийн Мөнх-Оргил гэж байгаа. 03.23-нд болсон хурлыг хүчингүйд тооцож байгаа. Монголын сагсанбөмбөг бол Азийн түвшинд гараад ирсэн байгаа.

Сүпер лигийг цаашид илүү өргөн хүрээтэй зохион байгуулах уу? Монголын сагсанбөмбөг хэзээ мэргэжлийн спорт гэж албан ёсоор болох бол?

Дэлхйин жишгээр харахаар энэ лигийг өөрийн гэсэн хувьцаат компани болгоё гэж бодож байгаа. Энэ лигт оролцсон багууд хувь эзэмшдэг болно. Мөн өмсгөлөө зардаг, тамирчиддаа хоорондоо наймаалцаад ашиг олдог гэх мэт. Дэлхийн нийтэд хамгийн шилдэг мэргэжлийн лиг гэж явагддаг НБЭ-н системийг бид нар 3-н жил хэрэгжүүллээ. Бас алдаатай оноотой жилүүд ч байгаа. Давуу талууд ч байгаа. Тэгэхээр бид нар дэлхий нийтэд хүчирхэг лигүүдийн менежментийг авч Монголд хөгжүүлэхэд дараа жилээс эхэлнэ. Зөвхөн Улаанбаатарт биш 21 аймгаар “Спрайт лиг”-г явуулна. Сагсанбөмбөг маань нэг үед 5-хан багтай байсан. Тэр ч бүү хэл 2004 онд лигийн тэмцээн болоогүй өндөрлөж байсан. Яагаад гэвэл тухайн үед багууд нь бүрдэхгүй байсан учираас тэр. Өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аварга 3-н жил болоогүй.

Сүпер лигийн цаашдын зорилт яг юу байна?    

Анхнаасаа л Монголын сагсанбөмбөгийг хөгжүүлж олон улсад гаргах гэж байсан. Одоо энэ нь үндэсний хэмжээний спорт болсон байна гэж хэлж болох юм. Хоорондоо эвтэй байгаад нэгдэж нийлээд нэг хайртай спортынхоо төлөө явах юм бол Монголын сагсанбөмбөг Азид бол гараад ирнэ тэр дундаа эхний 3-т ороод ирэх бүрэн боломжтой байгаа.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …