“Формула-1”-ийн долоон удаагийн дэлхийн аварга Михаэль Шумахерын хүү Мик Германы туршилтын цуврал болох “Формула-4”-д өөрийн анхны уралдаанаа хийсэн байна. Энэ тухай BBC News мэдээлсэн байна.
Голландын “Van Amersvort” багт орсон Бага-Шумахерын 2015 оны гуравдугаар сараас хойш туршилтын байдлаар олон нийтийн өмнө нисгэгчийн үүрэг гүйцэтгэж буй анхны дүр төрх ажээ.
“Мэдээж хэрэг, түүний аав нь долоон удаагийн дэлхийн аварга гэдгийг бид мэднэ. Гэхдээ би Микийг чадварлаг болохын тулд цаг хугацаа хэрэгтэй болно гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна” хэмээн багийн эзэн Фритц ван Амерсворт хэлсэн байна.
Гуравдугаар сард Мик туршилт хийж байхдаа 160 км/цагийн хурдтай давхихдаа хяналтаа алдан осолдсон аж. Тамирчин бага зэрэг гэмтсэн гэнэ. Улирлын эхний үе шат нь Германы Oschersleben-д дөрөвдүгээр сарын 25-26-нд зохион байгуулагдах ажээ.
“Формула-4” нь шатлалын хувьд мотоспортын төрлийн доод түвшний авто уралдааны нийтлэг нэр томъёо гэнэ.
Михаэль Шумахер “Формула-1”-д ялалтын олон тооны бүртгэлийг хийлгэсэн (91) нэг улиралд (13) ялалт хүртсэн, дараалан хамгийн хурдан тойрог хийсэн (77) гэх мэт агуу амжилт үзүүлсэн домогт нисгэгч юм.
Уулын цанаар гулгаж байгаад унаж тархины хүнд гэмтэл авсаныхаа дараа тэр одоогоор Швейцарьт гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа ажээ.