Тоглолт наймаалцсан хэрэгт холбогдоод байгаа Туркын Fenerbahce , Besiktas клубүүдийг ирэх улирал Европын тавцанд өрсөлдөх эрхийг нь ЕХХ хассан байна.Fenerbahce ирэх улирлын Аваргуудын Лигийг урьдчилсан шатнаас эхлүүлэх байсан бол Besiktas Европа Лигт өрсөлдөх байсан юм.
Туркын багууд ойрын 7 хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд Fenerbahce клубын хувьд өнгөрсөн улирал Европа Лигийн хагас шигшээ шатанд шалгараад Португалын Бенфика клубт хожигдсон билээ.Мөн эдгээр 2 клуб дээр нэмэгдээд Румыны Steaua Bucureşti клуб ирэх улирал Европын тавцанд өрсөлдөх эрхээ хасуулахад ойрхон байгаа ба тэд өөрсдийн Лигтээ түрүүлэхдээ дор хаяж гурван тоглолт наймаалцсан нь ил болоод байгаа гэсэн мэдээ байна.
эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл