Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн ирэх сарын 10-15-нд Улаанбаатар хотноо Буянт Ухаа Спортын ордонд болно. Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгч: Витафит групп, Дэмжигч байгууллага: Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, Спортын Яам тус тус ажиллаж байгаа бөгөөд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао, Монгол, Хонконг, Тайвань, Япон улсуудын баг тамрчид оролцох аж.
эх сурвалж: zaluu.com