“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн боллоо

p19j2d1cni94h1kbs1mnk16a81bsm7“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгууллаа.
Энэхүү олон улсын тэмцээн нь 9 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 2 үе шаттайгаар явагдлаа.
Тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт Үйлчилгээний менежер, Зочин хүлээн авагч, Өрөөний үйлчлэгч, Тогооч, Зөөгч, Угаалгын ажилтан мэргэжлүүдээр 3дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 21 байгууллагын 80 гаруй ажилчин оролцож төрөл тус бүрээс шалгарсан 5, нийт 30 ажилтан хоёрдугаар шатанд өрсөлдлөө.
Тэмцээний II дугаар шатны шалгаруулалт энэ сарын 10,11-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болов. Энэ жилийн тэмцээнд БНСУ-н Гояан, ОХУ-н Эрхүү хотууд ажиглагчаар оролцсон бол ОХУ-ын Улаан-Үд, БНХАУ-н Манжуур хотууд үйлчилгээний ажилчдаа тэмцээнд оролцууллаа.
Энэ жилийн ажил мэргэжлийн аваргуудаар дараахь хүмүүс шалгарлаа. Үүнд:
  • Тогооч мэргэжлийн аврага: Б.Бат-Эрдэнэ  /Броудвей сүлжээний тогооч/
  • Тогооч мэргэжлийн тусгай байр: Э.Нямдорж /Их тэнгэр цогцолборыгн тогооч/
  • Зөөгч мэргэжлийн аврага: Б.Нурбек /Блю скай зочид буудлын зөөгч/
  • Зөөгч мэргэжлийн тусгай байр: С.Хүслэн /Вайт хаус зочид буудлын зөөгч/
  • Угаалгын ажилтан мэргэжлийн аврага: Н.Насанжаргал /Сонжин гранд Зочид буудлын ажилтан/
  • Угаалгын мэргэжлийн тусгай байр: С.Шүрэнцэцэг /Цэцэг зочид буудлын угаалгын ажилтан/
  • Өрөөний үйлчилэгч мэргэжлийн аврага: И.Жавзанпагма /Блю скай зочид буудлын өрөөний үйлчилэгч
  • Өрөөний үйчилэгч мэргэжлийн тусгай байр: Ю.А.Прокопьева/Улан-үдэ хотын Гэсэр зочид буудлын үйлчилэгч/
  • Зочин хүлээн авагч мэргэжлийн аврага: Б.Баясгалан /Кемпински зочид буудлын зочин хүлээн авагч/
  • Зочин хүлээн авагч мэргэжлийн тусгай байр:Ж.Түвшинбаяр /Чингис хаан зочид буудлын зочин хүлээн авагч/
  • Үйлчилгээний менежер мэргэжлийн аврага: Ц.Тамир/Кемпински зочид буудлын менежер/
  • Үйлчилгээний мэргэжлийн тусгай байр: Э.Батцэцэг /Пума империал зочид буудлын менежер/
Мөн тэмцээний үеэр зочид буудал зоогийн газруудын HORECA-2015 үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнд үндэсний үйлвэрлэгч болон импортлогч нийт 70 гаруй байгууллага оролцов гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …