Урлагийнхны нэгдсэн “Сэтгэлийн эгшиглэн” тоглолт болно

12478765292015-04-17-08-23[www.urlag.mn]Дуу хуураар хөглөгдөж ирсэн монголчууддаа зориулж рок поп болоод нийтийн дуучид, хошин урлагийхан нэгдэж нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр болжээ. Тоглолт энэ сарын сүүлээр буюу 4-дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Сэтгэлийн эгшиглэн” нэртэйгээр та бүхэнд хүрэх гэж байна.

 Тоглолтонд: МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, МУСТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, Universe best songs-2010 нэвтрүүлгийн гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, Дуучин П.Баярцэнгэл, Ноён Бондгор, О.Анхбаяр, Дуучин Ж.Хишигсүрэн, дуучин Чингүүнжав, “Харш” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Lord” хамтлаг, “Madness” хамтлаг, “Мөрөөдлийн театр”, “Fire”, “Салхит хуур” морин хуурын хамтлаг зэрэг Монголын шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ. Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүсвэл 4 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ыг зориорой.

эх сурвалж: www.urlag.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …