Манай Бүх цэргийн үлээвэр найрал хөгжимчид ОХУ-ын Хабаровск хотноо очиж аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Амурын долгион-2015” наадамд оролцон Хятад, Умард Солонгосын мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөнө. Хабаровск, Амур дээрх Комсомольс гэсэн хоёр хотод зэрэг болох энэ наадамд оросын Хабаровск, Владивосток, Петропавловск-Камчатск, Екатеринбургийн цэргийн хөгжмийнхөн бас оролцох юм.
Наадам оролцох бүрэлдхүүн сонгодог, жааз, ардын дуу, маршууд тоглож өрсөлдөнө.
Энэ наадмын урилгыг 30 улс оронд хүргүүлсэн ч одоогоор гурван орон л оролцохоо илэрхийлээд байгаа юм байна.
Жил бүр уламжлал болж зохиогддог энэ наадмын өнгөрсөн жилийнхэд зөвхөн Монгол, Японы цэргийн үлээвэр хөгжмийнхөн л оролцож байжээ.

Эх сурвалж: www.assa.mn