Сар болгоны 17-ний өдөр төрөгсөд

2756Ерөнхий хандлага:

Та дээрх тооны нөлөөгөөр амьдралын мөн чанарт нэвтэрч үнэнийг олохыг эрмэлздэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гүн ухаан, сэтгэл судлал, шашин судлал, уламжлалт анагаах ухааны ном судруудыг их уншдаг. Бусад ард түмэн, улс орны зан заншил, шашин шүтлэгийг судлахын тулд олонтаа аялдаг. Та хүн төрөлхтний үнэт өвийн хөмрөгт нэвтрэхийн тулд түүхэн зохиолуудыг сонирхон судалдаг. Таны сонирхлын хүрээнд эртний хүмүүсийн соёлын материаллаг үлдэгдэл болон археологийн судалгаа багтдаг. Ихэнхдээ та “дотоод би” рүүгээ гүн гүнзгий аялж, өөрийн дотоод “би”-г ойлгож ухамсарлахыг хичээдэг. Энэ тохиолдолд та бясалгал их хийж, иогоор хичээллэдэг гэсэн үг. Гүйлт, усан сэлэлтийн спортууд нь ч таны хувьд нэгэн төрлийн бясалгалд тооцогддог. Сэтгэл санааны тогтвортой амарлингуй байдлыг олж чадвал та өөрийгөө хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг гэдгийг хурцаар мэдэрдэг. Та өөрөө ч мэдэлгүй оюунлаг хүмүүсийг өөртөө татаж байдаг. Таны оюунлаг эрэл хайгуул дэндүү төрөлх чанартай тул та өөрийнхөө оюуны потенциалыг ч ухамсарлаж мэдэж чаддаггүй. Өдөр тутмын амьдралд зөн билэг тань зөв шийдвэр гаргахад тус болдог. Тухайлбал, таны зүүд маш их зөнтэй. Гэхдээ таныг төөрөгдөлд оруулах амаргүй учир нь та хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс хэзээ ч зайлсхийдэггүй, мөн аливааг бодитоор цэгнэх, тодорхой зүйлийг зохиомол зүйлээс ялгах чанар тань зөв дүгнэлт хийхэд тусална. Та амьдралд болон өөрийн хүч чадалд итгэдэг, эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг тул сандарч барьц алддаггүй. Та амьдралд итгэж, муу бодлоос өөрийгөө сэргийлж чадсанаар амьдралдаа илүү энгийн, аюулгүй болгодог. Оюуны өсөлтөө хангахын тулд өмнөө өндөр зорилго тавьдаг ба юу хүсэж байгаагаа тодорхой мэддэг. Та бүхий л зүйлд төгс төгөлдөр байхыг хичээх тул хоол унд, хувцас хунартаа ч нарийн сонголттой ханддаг. Та сайн ажилтан тул аливаа үйлдлээ эртнээс төлөвлөсөн байдаг. Төрөлхийн нэр алдарт тэмүүлэмтгий чанар зорилгодоо зөв арга замаар хүрэхэд тань тусладаг. Та амьдралыг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Эргэн тойронд тань байгаа хүмүүс таны манлайлагчийн чанарыг хүлээн зөвшөөрдөг учир нь та бусдад итгэл төрүүлэх авьяастай. Та өөрөөсөө хэтийдсэн үүрэг хүлээж, бусдын тусын тулд түүнийгээ биелүүлэх дуртай. Та мөнгөнд ч мөн адил ханддаг, зөн билгээрээ хаана мөнгө өсөж үржих боломжтойг мэддэг. Та хүрсэн амжилтандаа хэзээ ч сэтгэл ханадаггүй, өөрийгөө төгс төгөлдөр болгохын төлөө шинэ шинэ зорилтуудыг тавин хэрэгжүүлж байдаг. өөрийгөө дүгнэж цэгнэдэг чанар тань кармын хуулийн мэдлэгтэй шууд холбоотой.

Дутагдал:

Заримдаа та хэт түрэмгий, хэрцгий авир гаргадаг. Бусдыг “ашиглаж” байгаагаа амьдралаас аль болох ихийг авах гэсэн эрмэлзлээрээ тайлбарладаг. Таны өөртөө болон мөнгөндөө хандах хандлага бусдын зэвүүцлийг төрүүлдэг, та маш их энергээ зөвхөн өөртөө ашигтайгаар зарцуулдаг. Хэрвээ хэн нэгэн таны тавьсан хэмжүүрт нийцэхгүй бол түүнийх нь төлөө хэл ам гаргахаас буцдаггүй. Тиймээс та хорвоо ертөнц үргэлж таны төсөөлснөөр байдаггүй, харин танд сургамж болох зүйлийг өдөр тутам өгч байдаг гэдгийг ойлгох нь чухал. Бусад хүмүүсийг болон бодит амьдралыг үл тоомсорловол та хэзээ нэгэн цагт зохих хариугаа хүртэнэ гэдгийг бүү мартаарай. Заримдаа та хэт зөрүүд болж, бусдын санаа бодлыг сонсдоггүй. Та зөвхөн өөрийн амьдралыг төдийгүй бусдын үйлдэл болгоныг хянахыг зорьдог. Та амьдралын үйл явцыг хэдий чинээ их эсэргүүцнэ нөхцөл байдлыг хянах боломжоо төдий чинээ ихээр алдана. Ийм үед та өөрөө хувь тавилангийн тоглоом бай болж хувирна. Та болзошгүй азгүйтлээс зайлсхийхийн тулд бүхий л чадлаа дайчилдаг. Гэтэл энэ нь таны өөрийгөө дутуу үнэлдэгтэй холбоотой. Заримдаа та азгүйтлийг өөрөө “загварчлан” төсөөлж даллаж авчирдаг. Эсвэл бодит нөхцөл байдлыг үл тоомсорлон өөрийн санаснаар болгох гэж бух шиг зүтгэдэг. Гэтэл хүсэл төсөөлөл биелэх эсэхийг практик дээр үзэж харж болно шүү дээ. Заримдаа та амжилтын хэмжүүрийг мөнгө, эд хөрөнгө гэж үздэг. Тиймээс хэт шунаглан эд мөнгө хөөцөлдөх нь оюуны хоосрол, ядуурлыг авчирна гэдгийг бүү март. Хэрвээ та өөрийн дотоод мөн чанарыг олж мэдэж чадвал илүү амар амгалан болж, амьдралын үнэт зүйл болж, амьдралын үнэт зүйл бол эд хөрөнгө биш гэдгийг ойлгоно. Та гадаад өнгө мөнгөнд дэндүү их ач холбогдол өгдөг болохоор заримдаа баярхдаг, амжилтаа гайхуулан сагсуурахын оронд бусдын амжилтыг талархан угтаж сураарай. Хэрвээ та аз жаргалтай, сэтгэл түвшин байя гэж бодвол материаллаг болон оюунлаг амьдралын хооронд алтан дунджийг олж сур.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та шүтэн бишрэгчдээр дутахааргүй хүн. Тавьсан зорилгодоо хүрэхээр тэмцэхдээ тууштай тул хэн нэгнийг дэгээдсэн л бол түүнийг бүрмөсөн өөрийн болгохын төлөө чадах бүхнээ хийнэ. Мэдээж та бусадтай л адил хүн болохоор буруу сонголт хийх, сэтгэл зүйн хямралд өртөхөөс хамгаалагдаагүй. Тиймээс хувь тавилангийн аливаа эргэлтийг танд үзүүлж буй сургамж гэж тайван хүлээж авч сурах нь чухал. Таны сонгосон хүн санаснаас тань өөр хүн байх явдал цөөн бус тохиолдоно. Ямар ч л байсан та оюунлаг, өндөр боловсролтой, өөр шигээ хараат бус үзэл бодолтой хүнд дуртай. Та амрагтаа хэт өндөр шаардлага тавихаас зайлсхий. Та насан туршийн ханиа гэж баян чинээлэг хүнийг сонгож болзошгүй. Таны эд хөрөнгийг эрхэмлэдэг зан чанар ийм сонголт хийхэд нөлөөлнө. Гэхдээ эд хөрөнгө таны эцсийн зорилго биш тул амраг тань оюунлаг сэдвээр ч тантай ярилцах чадвартай байх ёстой. Та хараат бус, азтай, амраг тань мөн л тийм байна. Тиймээс та хоёрын ашиг сонирхлын цэгүүд огтлолцох үед харилцан буулт хийх нь чухал, эс бөгөөс хэрүүл маргаанаас зайлсхийж чадахгүй. Энд оюунлаг харьцаа холбоо чухал үүрэгтэй. Та сексийн өндөр мэдрэмжтэй тул таны үзэл бодлыг бүрэн дэмжих, өндөр мэдрэмжтэй амрагийг хайж байдаг.

Гадаад төрх:

Тэгш хамар, хол зайтай нүд, гонзгой царай, нарийхан хоолой-энэ бүхэн таны онцлох шинжүүд юм. Бүдүүвтэр, бадриун чанга биетэй.
Эрүүл мэнд:

Бөөр давсаг өрөвсөлд өртөмхий. Арьсан дээгүүр батга гарах хандлагатай. Сэтгэл санааны хямрал уналтад амархан ордог.

Ажил мэргэжил, албан тушаал:

Танд манлайлан дагуулагчийн авьяас байдаг тул багшаар ажиллахад, ер нь боловсрол сургалтын салбарт ажиллахад нэн тохиромжтой. Санхүүч, эдийн засагч, судлаачийн мэргэжлийг сонгосон ч болох. Үнэнийг олох гэсэн эрмэлзэлдээ хөтлөгдөн гүн ухаан, оюунлаг салбарт түлхүү анхаарна. Та нарын дундаас сайн сэтгэл зүйч, анагаагч, оёдолчин, зураач нар төрдөг.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …