“Чонон сүлд” киноны найруулагч Монголд ирнэ

1qoqlrf44hblo1fb84qvllu629Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Францын нэрт найруулагч Жан Жак Анно манай улсад ирэх даваа гарагт ирнэ. Жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Чонон сүлд” уран сайхны киног найруулснаар Жан Жак Анно монголчуудад эчнээ танил болоод буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Жан Жак Аннод илгээсэн урилгадаа “Таны бүтээсэн “Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том амжилтын ард гарч чадлаа. Эрхэм найруулагч Таны Монголын өв уламжлал, нүүдэлчин соёлыг гайхалтай мэдэрч хийж чадсан тань үнэхээр бахархууштай” гээд Франц, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид улам батжина хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахын зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт бараалхаж, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зочлох аж.

эх сурвалж: http://www.eagle.mn/

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …