Увс аймгийн түүхт 90-н жилийн ой тохиож олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй талаархи таатай мэдээллүүд сонсогдож нугтийн уугуул суугуул иргэдийн сэтгэлийг гэгэлзүүлэх болсон. Тэгвэл өнөөдөр бас нэгэн сайхан мэдээлэл ирсэн нь, Увсынхан нутгийн охиндоо туслахаар хандивын тоглолт хийхээр болжээ. Тодруулбал Баруунтуруун сумын харъяат Энхцэцэг хэмээх бүсгүй нэн яаралтай Энэтхэг улсад очиж хагалгаанд орохоор болжээ. Тиймээс дуу хуураар хөглөгдөж ирсэн нутаг нэгтнүүд нь рок поп болоод нийтийн дуучид, хошин урлагийнхан нэгдэж нэгэн сайхан тоглолтыг зохион байгуулах гэж байгаа аж.
Тоглолт энэ сарын сүүлээр буюу 4-дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Сэтгэлийн эгшиглэн” нэртэйгээр та бүхэнд хүрэх гэж байна. Тоглолтонд: МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, МУСТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, Universe best songs-2010 нэвтрүүлгийн гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, Дуучин П.Баярцэнгэл, Ноён Бондгор, О.Анхбаяр, Дуучин Ж.Хишигсүрэн, дуучин Чингүүнжав, “Харш” хамтлаг, “Нисванис” хамтлаг, “Lord” хамтлаг, “Madness” хамтлаг, “Мөрөөдлийн театр”, “Fire”, “Салхит хуур” морин хуурын хамтлаг зэрэг Монголын шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ. Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийн зэрэгцээ нутгийн охиндоо сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл 4 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ыг зориорой. Мөн доорхи утасны дугаарууд болон хандивын дансанд хандаарай.
эх сурвалж: urlag.mn